- Сэтгүүлч
- 2022/03/21
- 792
Эрдэнэт үйлдвэр “хангалттай сайн” үнэлэгдэв
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар дэмжиж, ТӨБЗГ-аас баталснаар хөгжлийн том төслүүдийн бүтээн байгуулалтыг таван жилээр төлөвлөн гурван үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үндсэн чиглэлийн эхний таван жил буюу 2017-2021 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөгжлийн хөтөлбөрөө “хангалттай сайн” хэрэгжүүлсэн хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас үнэлжээ.
Тодруулбал, 2031 он хүртэл хугацаанд хэрэгжих Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөлд зууны манлай үйлдвэр нийтдээ 80.3 сая ам.долларын хөрөнгө оруулна. Энэхүү төслийн эхний таван жилийн ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртассан нь төлөвлөснөөс давсан амжилт юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн геологичид, маркшейдерүүд 123 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох, улс, орон нутгийн төсөвт 47 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой нөөц баялгийг шинэчлэн тогтоолоо.
Мөн эхний таван жилд Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь энэ онд ч үргэлжлэх юм. Түүнээс гадна Ил уурхайн цахилгаан хангамж, шугам сүлжээний өргөтгөл, цэвэр усны 3-р шугам барих, дэд бүтцийн 2-р шугамын шинэчлэлийн төслийн ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай явна. Эдгээр нь үйлдвэрлэлийн болон орон нутгийн стратегийн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон юм.

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл