- Сэтгүүлч
- 2022/03/22
- 614
Дээд боловсролтой ажилтны тоо 40 хувиар нэмэгджээ
Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлогоо тодорхойлж, том төслүүдээ хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, хүний нөөцөө бэлтгэн ажиллаж байна. Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хүний нөөц юм. 2017 онтой харьцуулахад өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтны тоо 22 хувиар, дээд боловсролтой ажилтны тоо 40 хувиар өссөн байна.
Харин ахмад туршлагатай ажилтны тоо 30 хувиар буурчээ. 44 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж буй учраас үе дамжсан ажилчдыг бэлтгэх, сургаж хөгжүүлэх асуудал үйлдвэрийн газрын бодлогын цөмд яригдах болсон. Иймээс хүний нөөцийн хөгжлийн таван үе шаттай хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөрсөн онд “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, ахмад ажилтны “Залгамж хөтөлбөр”, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” амжилттай хэрэгжсэн. Эдгээр хөтөлбөрт нийт 500 ажилтан хамрагдаж, ажиллах арга барил, манлайлал, ур чадварт суралцаж, багш шавийн барилдлага тогтоосон нь хүний нөөцийн залгамж чанар, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал нөлөө үзүүлж байна.

М.ОДГЭРЭЛ
Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-ийн 33 дугаар хорооны 105 дугаар тү...
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсө...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл