- Сэтгүүлч
- 2022/03/23
- 475
Цагаан тоосны дэгдэлтийг технологийн аргаар дарах ажил эхэллээ
Салхины хурд хүч нэмэгдэж, хаврын хуурайшилт эхлэхэд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дэгддэг. Иймээс цагаан тоосны дэгдэлтийг технологийн аргаар дарах ажлыг өмнөх жилүүдээс эрт буюу энэ гуравдугаар сард эхлүүлжээ. Одоогоор цагаан тоос дэгддэг талбайнуудыг норгож амжсан байна.
Үлдсэн талбайн ажлыг өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн Цагаан тоос дарах алба гардан хийж байна. Мөн, өдөрт 5-6 га газрыг кальц хлоридын уусмалаар норгон ажиллахын зэрэгцээ М4 далангийн тодорхой талбайд шороон хөрсөөр хучих ажил хийгдэж байна.
Түүнчлэн, цагаан тоос дарах ажлын гүйцэтгэлийн мэдээллийг цаг тухайд нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд болон вокзал, Говил, Жаргалант сумын ард иргэдэд хүргэх ажээ. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг дарах ажлыг 1997 оноос эрчимжүүлж, үе шаттай ажлууд хийж ирсэн. Сүүлийн жилүүдэд Цагаан тоос дарах тусгай алба химийн флокулянт урвалж ашиглан, найруулдаг, цацдаг, дагтаршуулдаг тоног төхөөрөмж авч ажилласан нь үр дүнд хүрчээ.
Цаашид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү шинэ технологийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цагаан тоосны дэгдэлт 90 хувь буурах тооцоо гарчээ.

Т.БАТЧУЛУУН
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл