- Сэтгүүлч
- 2022/03/23
- 824
Иргэдийн анхааралд!
Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд АНУ, ИБУИНВУ, Европын холбооны улсын иргэн мэт хуурамч хаяг нээсэн этгээдүүд Монгол Улсын ганц бие иргэдтэй танилцан дотносож, “Би удахгүй их хэмжээний хөрөнгө өвлөж авна, би өөрөө дайн тулаантай улсад амьдарч байгаа учраас танд эд хөрөнгөө өвлүүлэх хүсэлтэй байна, Каргогоор эд хөрөнгөө явууллаа, Та тээврийн зардлыг нь төлөөд ав”, “Маш бага хүүтэй, их хэмжээний зээлийг түргэн шуурхай хугацаанд гаргаж өгнө” гэх мэт аргаар хуурч иргэдээс их хэмжээний мөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирох явдал ихэсч байна.
Дээрх гадаад улсын иргэд нь Монгол Улсын иргэдтэй Google Translate буюу цахим орчуулгын хэрэгсэл ашиглан харилцдаг бөгөөд мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг ашиглан Филиппин, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд руу шилжүүлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн гадаад нэртэй, хуурамч хаягтай гадаад улсын иргэдтэй танилцахгүй байж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлнэ үү.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба
Санал болгох
-
Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн #борцгор хотон л нутагладаг байна.
-
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.


Сэтгэгдэл