- Сэтгүүлч
- 2022/04/05
- 418
Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлж эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлж, хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбогдуулан орчин үеийн менежментийн арга хэрэгсэл болох чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг бүх бүтцийн нэгжид нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. ISO 9001 олон улсын стандарт нь бүтээгдэхүүн үйлчилгээний гэхээс илүүтэй, байгууллагын ерөнхий чадавхын стандарт тул байгууллагын соёл, засаглал, өрсөлдөх чадвараар дамжуулан бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг 20-иод жилийн өмнө үндсэн цехүүдийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлсэн туршлагатай. Одоо бүтцийн нэгж бүрийн уялдаа холбоог нарийвчлан судалж, стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллага арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана. Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг үйлдвэрийн хэмжээнд жигд, хүртээмжтэй нэвтрүүлэхдээ ажилтан бүрийн хандлага, оролцоонд тулгуурлан бүтээмж бий болгохоор зорьж байна.
Б.Баттөгс
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл