- Сэтгүүлч
- 2022/04/05
- 509
Фосфоритын орд судлаачдын Хээрийн бага хурал болно
Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд фосфоритын орд судлаачдын Хээрийн бага хурал зохион байгуулах санаачилга гаргасныг салбарын яам дэмжлээ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг цэвэршүүлэн элементийн хүхэр үйлдвэрлэхээр төлөвлөсөн.
Түүнээс гадна фосфоритын хүдрийг ашиглан бордоо үйлдвэрлэх замаар хүхрийн хүчлийг саармагжуулах арга замыг Монголчууд тодорхой түвшинд судалсаар ирсэн. Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн хоёр жилд Завхан, Говь-Алтай аймгийн нутаг дахь фосфоритын өмнө нь тогтоогдсон илрэлүүд дээр ажилласан бөгөөд улсын хэмжээнд энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, уул уурхайн мэргэжилтнүүдийг урьж Үйлдвэр, эрдэм шинжилгээний Хээрийн бага хурал хийхээр төлөвлөжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Санал болгох
-
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, ...
-
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний а...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл