- Сэтгүүлч
- 2020/05/11
- 1255
Украины авлигатай тэмцэх байгууллага ерөнхий прокурорт хэрэг үүсгэв
Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо тус улсын Ерөнхий Прокурор Ирина Бенедиктовад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар РБС-Украин мэдээллийн агентлаг мэдээлж байна. Украины Авлигатай тэмцэх Дээд шүүх авлигын эсрэг иргэний тэмцэгч Сергей Стерненкогоос ирүүлсэн гомдлыг авч үзээд Ерөнхий Прокурорыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлж, мэдүүлэх ёстой хөрөнгийг нуун дарагдуулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг Авлигатай тэмцэх үндэсний товчооны мөрдөгчдөд даалгажээ.
Ирина Бенедиктова нь энэ оны гуравдугаар сарын 17-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн зарлигаар тус улсын Ерөнхий Прокуророор томилогджээ. Тэрээр Украины түүхэн дэхь хамгийн анхны эмэгтэй Ерөнхий Прокурор болсон боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10 мянган еврогийн үнэтэй цаг болон “Харьковын эрх зүйн төв” байгууллагийн гишүүнчлэлийн талаар мэдүүлээгүй нь эрүүгийн хэрэгт татагдах үндэслэл болжээ.
Эх сурвалж: https://news.am
Санал болгох
-
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80 км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан бай...
-
Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуурсан талаар тус улсын Аг...
Сэтгэгдэл