- Сэтгүүлч
- 2020/05/12
- 1331
Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурчээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний 4 сард 117.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.1 (10.8%) тэрбум төгрөгөөр буурч, харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 117.9 тэрбум төгрөг болж, 18.8 (19.0%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2020 оны 4 дүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.0 сая даатгуулагч хамрагдсаны 24.8 хувь нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд, 4.6 хувь нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд, 70.6 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл