- Сэтгүүлч
- 2022/05/02
- 1311
Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах технологийн туршилт, судалгаа дууслаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тусгаж, тус үйлдвэрт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон.
Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр исэлдсэн хүдрээ ашиглан нуруулдан уусгах SX-EW технологиор катодын зэс үйлдвэрлэхээр зорьж байна. Судалгаа, шинжилгээний хүрээлэн исэлдсэн хүдрийн 8а, 12-р овоолгыг нэвтэлж өрөмдсөн 35 цооногийн 20 тонн буюу тухайн овоолгуудыг бүрэн төлөөлөхүйц дээжид технологийн иж бүрэн туршилт, судалгааны ажил гүйцэтгэжээ.
Туршилтыг 2021 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2022 оны нэгдүгээр сард дуусгасан бөгөөд туршилт, судалгааны ажлын үр дүн, тайланг Үйлдвэрийн бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө. Исэлдсэн хүдрийн технологийн туршилт, судалгаа нь үүсмэл ордын зэсийн нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд оруулах чухал ач холбогдолтой ажил боллоо, гэж тус хүрээлэнгийн судлаач инженер Ц.Гансүх мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл