- Сэтгүүлч
- 2022/05/03
- 1288
Эрдэнэт үйлдвэр жилд 25 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 22-25 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнд бензин, дизель түлш, бүх төрлийн моторын масло, тос, тосолгооны материал, гидрийн шингэн, мазут, негрол, антифриз зэрэг нефтийн бүх төрлийн бүтээгдэхүүн багтана. Хамгийн их жин дарж буй нь дизелийн түлш юм. Технологийн тээврийн белазаас эхлээд хүн тээврийн автобус хүртэл төрөл бүрийн автомашины хэрэглээ болсон дизель түлшийг жилд дунджаар 350-400 вагон хэрэглэдэг.
Энэ нь өдөрт ойролцоогоор нэг вагон дизелийн түлш ашиглаж, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг гэсэн үг. Одоогоор тээврийн хэрэгслүүд өвлийн түлшээр ажиллаж байгаа бөгөөд 15 хоногийн нөөцтэй байна. Харин өнгөрсөн намрын үлдэгдэл, зуны түлш 180 орчим тонн байгаа нь 12 хоногийн нөөц юм. Тус хэсгийнхэн зуны түлш хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ.
Тээвэр ложистикийн төвийн Нефть баазын хэсэгт бүтээгдэхүүний түвшин хэмжилтүүдийн шинэчлэлт хийгдсэн байна. Халилт болон бусад аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн энэхүү шинэчлэл бүрэн ашиглалтад орвол бүтээгдэхүүнд хяналт тавих, орлого, зарлагаа ч тооцох боломж бүрдэнэ, гэж тус хэсгийн дарга Б.Баасандалай ярилаа. Нефть баазын хэсэг энэ онд онцгой объектынхоо галын аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа болон гадна талбайг гүйцээн бетондохоор төлөвлөн ажиллаж байна.

Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-ийн 33 дугаар хорооны 105 дугаар тү...
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсө...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл