- Сэтгүүлч
- 2022/05/10
- 560
Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын 2021 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас 2021 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдаг бөгөөд 2021 онд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Том ангиллын татвар төлөгчдийн тэргүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК, Хаан банк ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Голомт банк ХХК, Энержиресурс ХХК, Монгол Алт МАК ХХК, Монгол Алт Мак ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Юнител ХХК -иудыг нэрлэжээ.
Мөн дунд ангилалд 3-20 тэрбум төгрөгийн орлоготой үндэсний томоохон ажил олгогч 1540 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 598.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин бичил ангилалд 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой 192 094 хариуцлагатай татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд нийт 167.9 тэрбум төгрөг, жижиг ангиллын 37454 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ.

Санал болгох
-
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ...
-
Зам, тээврийн яамны Автотээврийн Бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Зам, тээврийн яам “Азийн ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл