- Сэтгүүлч
- 2022/05/09
- 441
Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг анх удаа Орхон аймагт зохион байгууллаа
Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зөвлөлтэй хамтран 16 жилийн турш Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженерүүдийг чадавхжуулах, олон улсын түвшинд мэдлэг ур чадварыг тогтоох, сайжруулах шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор нийслэл хотод явагддаг уг шалгалтыг энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсээс санаачлан Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран Орхон аймагт зохион байгууллаа.
Шалгалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 11, Орхон аймгийн ЗДТГ-ын нэг, МТҮП-ын Орхон аймаг дахь Виртуал инкубатор компанийн нэг ажилтан, нийт 13 инженер хамрагдлаа. Олон улсын Мэдээллийн технологийн инженерийн албан ёсны шалгалтыг ийнхүү Орхон аймагт анх удаа зохион байгуулснаараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл