- Сэтгүүлч
- 2022/05/11
- 679
Эрдэнэтийн зэсийн баяжмалын хяналт шинжилгээг газар дээр нь шуурхай хийх боломж бүрдлээ
Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т БНХАУ-д үйлдвэрлэсэн SAHARA маркийн зэсийн баяжмалаас автоматаар дээж авагч, ХБНГУ-ын “J&C Бахманн” компанид үйлдвэрлэсэн TEXAS x-ray рентген флуоресцензийн шинжилгээний багаж шинээр суурилуулснаар экспортод ачигдаж буй зэсийн баяжмалын хяналтын дээж авалт болон элементийн шинжилгээг газар дээр нь шуурхай гүйцэтгэх боломж бүрдлээ. Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хяналтын иж бүрэн систем ашиглалтад орсноор зэсийн баяжмалын дээж авч шинжлэх үйл ажиллагаа бодитой, шуурхай болж, гаалийн хяналт шалгалт сайжрахын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх давуу талтай, гэж Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд ярилаа.
Гаалийн Ерөнхий газрын Орхон аймаг дахь гаалийн лаборатори болон энэхүү хяналтын систем бүхэлдээ ашиглалтад орсноор экспортын бүтээгдэхүүний агуулга тодорхойлох, гаалийн төв лабораторийн дүгнэлт гарах, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа багасаж, үр дүнг гаалийн хяналтад ашиглах тогтолцоо бүрдэх юм.
Зэсийн баяжмалын хяналт, шинжилгээний энэхүү иж бүрэн тоног төхөөрөмжийг анх удаа Эрдэнэт үйлдвэрт суурилуулсан бөгөөд удахгүй Оюутолгойн зэсийн баяжмалын “урсгал”-д тавихаар төлөвлөжээ.
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэл...
-
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьд...


Сэтгэгдэл