- Сэтгүүлч
- 2022/05/12
- 308
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 11. Бархасвадь гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Санал болгох
-
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг з...
-
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын...
Сэтгэгдэл