Засвар угсралтын цехийн Эцэг, эхийн зөвлөлөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Ханьдаа баярлалаа” талархлын өдрийг энэ сарын 12-нд  үйлдвэрийн ажлын байранд зохион байгууллаа.

Ажилтнуудынхаа гэр бүлийн халуун дулаан, бат бөх харилцааг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж, ажил мэргэжлийг гэргий нарт нь сурталчлан таниулах, тэдэнд эерэг сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэв. Эцэг эхийн зөвлөл, тус цехэд 8-22 жил ажилласан, хэсэг бүрийн төлөөлөл болсон Л.Мөнхбат, О.Ганхуяг, Д.Отгонбаяр, Ц.Мөнхбат, Б.Мөнхжаргал нарын хань ижлүүдийг ажлын байранд урьж авчрав. Тэд 14-32 жил ханилан амьдарч, өнөр өтгөн, аз жаргалтай, бие биедээ өмөг түшиг болсон, залууст үлгэр дуурайлалтай сайхан хосууд аж. 

    Тэднийг цехийн удирдлага хүлээн авч, ханийнх нь ажил мэргэжилтэй нь танилцуулан, амжилт, бүтээлийг нь дуудан алдаршуулж, хамт олных нь дунд эр нөхөртөө, гэргийдээ сэтгэлийн нандин үгээ дамжуулах боломжийг олгов. Баяр, талархал, хайр, хүндэтгэлээр дүүрэн энэ үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөж, аньсагыг чийгтүүлэв. Энэхүү халуун дотно уулзалтын дараа гэр бүлийнхэнтэй хамтдаа үдийн зоог барьж, цехийн захиргаанаас тэдэнд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр тус цехийн ажилтан Н.Бат-Эрдэнэ ая дууны мэндчилгээ өргөв. Энд цугларсан хүмүүс, цехийн удирдлагадаа, Хүний нөөцийн мэргэжилтэн, цехийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ц.Цолмонд талархлаа илэрхийлэв. Тус цехийн захиргаа, Эцэг эхийн зөвлөлөөс ажилтнуудынхаа сэтгэлийг өөдрөг тэнүүн байлгах,  ажиллах урам зоригийг хөглөх, ажилтны гэр бүлийн сайн сайханд чиглэсэн ажлыг  байнга зохион байгуулдаг юм.      

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа