- Сэтгүүлч
- 2022/05/17
- 728
Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Оюу толгой”-д ажиллав
Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн “Оюу толгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн технологийн хяналтад “Хүдрийн болон процессын урсгалуудын дээжүүдэд минералогийн шинжилгээ хийх” эрдсийн шинжилгээний ажлыг өмнөх оноос эхлүүлж 100 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирлын хүсэлтээр хамтарсан туршилт, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх зорилгоор СШХ-ийн Ерөнхий инженер Х.Оюунтунгалаг, тэргүүлэх мэргэжилтэн С.Гантулга, Д.Нямгэрэл нар “Оюу толгой” ХХК-д гурав хоног ажиллав.
Тус компани “Ковид 19” халдвараас үүдэлтэй хил гаалийн нөхцөл зэргээс үүссэн урвалжийн хомсдолыг шийдэх зорилгоор хөөсрүүлэгч болон цуглуулагчийг орлуулах судалгааг Эрдэнэт үйлдвэрийн СШХ-ээр хийлгэж байгаа бөгөөд эхнээсээ өндөр үр дүн гарч байна. Өмнө нь “Оюу толгой” ХХК Эрдэнэт үйлдвэртэй ХАБЭА-ын чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллаж байсан бол эрдсийн, урвалжийн, технологийн усны нөлөөллийн судалгааг хамтран хийхээр болов. Мөн хоёр үйлдвэрийн мэргэжилтнүүд 14 хоногт судалгааны ажлын чиглэлээр цахим уулзалт зохион байгуулж байна.

Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэл...
-
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьд...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл