Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс” хамтлаг Гран При шагнал хүртлээ
Энэхүү наадмыг Бүжгийн спортын төвийн бүсийн “Оюу” холбооны тэргүүн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, МУСТА Даваагийн Ганчулуун анх санаачилсан бөгөөд энэ жил 26 дахь жилдээ Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос зохион байгууллаа.
Орхон аймгийн ахмад, залуучуудын хамтлагууд оролцсон тус наадамд Эрдэнэт үйлдвэрийн нийт бүтцийн нэгжийн 18 хамтлагийн 300 гаруй бүжигчид формейшн болон Үндэсний цэнгээнт бүжгийн төрлөөр авьяас чадвараа уралдуулан өрсөлдлөө.
Үндэсний цэнгээнт бүжгийн “Алтан үе” ангилалд МУСТА Д.Орломсүрэн ахлагчтай “Мөнхийн залуу нас” хамтлаг тэргүүн байрт шалгарав. Үндэсний цэнгээнт бүжгийн “Ахмад настан” ангилалд “Солонго” клубийн дэргэдэх, МУСТА Х.Оюунцэцэг ахлагчтай “Лидер” хамтлаг тэргүүн байр эзлэв. “Ажилчин ахмад” ангилалд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Б.Энхболд ахлагчтай “Цахим” хамтлаг, “Ажилчин залуус” ангилалд Спорт цогцолборын Г.Мөнхчимэг ахлагчтай “Хангарди” хамтлаг тус тус тэргүүн байрт шалгарлаа.
Мөн Формейшн бүжгийн төрлийн “Оюутан залуус” ангилалд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Smile” хамтлаг шалгарав. Формейшн бүжгийн төрлийн “Ажилчин залуус” ангиллын Гран При шагналыг Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс” хамтлаг хүртлээ. Түүнчлэн “Ажилчин залуус” ангиллын тэргүүн байрт Засвар механикийн заводын “Залуус” хамтлаг шалгарав. Удаах байруудыг Ус хангамжийн цехийн “River dance” хамтлаг, Дулааны цахилгаан станцын “МЕГАВАТТ” хамтлаг эзлэв.
Тус наадмын шилдэг удирдагчаар Зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамир, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар нарыг тодруулав. Мөн шилдэг Арга зүйчээр Барилга угсралтын цехийн Б.Мөнхжаргал, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Б.Батцэцэг, Дотоодын цэргийн Л.Батбуян, Орос цэцэрлэгийн ажилтан Ж.Баатарбек нар шалгарсан бол “Лидер” хамтлагийн багш П.Баярмагнайг бүжгийн Шилдэг багшаар өргөмжлөв.
Сэтгэгдэл