Анх 2005 онд бүтээмжийн хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэлсэн түүхтэй. Эдүгээ Хөгжлийн хэлтсийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагаанд хэмжилт шинжилгээ хийх бэлтгэлээ ханган, удирдах ажилтнуудад анхны сургалтыг зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагаа хүнээс шууд хамааралтай.

Тиймээс ажлаа сайжруулж, бүтээмжээ дээшлүүлэхэд чиглэсэн олон санал санаачилгыг уурхайчид гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлж байна. 2005 онд Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн эхэлж байсан бол 2015 оноос үйлдвэрийн хэмжээнд бүтээмж, инновацын тогтолцоо бий болж, өнөөдрийг хүртэл өргөжжээ. Энэ хугацаанд уурхайчдаас 53 мянга орчим санал гарч, бүтээмж чанарын 400 дугуйланд 10 мянга орчим сайжруулалтын ажил хийгдсэн байна. Эдгээр сайжруулалтын ажлын үр дүнд 13 тэрбум төгрөгийн эдийн засгийн ашигтай ажиллажээ.

Бүтээмжийн чиглэлээр тасралтгүй сайжруулалт хийсэн 17 жилийн туршлагатай Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа ахисан түвшинд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Уг ажлын хүрээнд бүтцийн нэгжийн удирдлагууд, эдийн засагчид, бүтээмжийн хэмжилт шинжилгээ хийх ажилтнууд анхан шатны сургалтад хамрагдав. Энэ удаагийн сургалтыг “Байгууллагын бүтээмжийн менежментийн тогтолцоо ба бүтээмжийн хэмжилт шинжилгээний үүрэг, ач холбогдол” сэдвээр зохион байгуулсан.

Мөн Хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран, үйлдвэрийн шинэ ажилтнуудад зориулсан модуль 1.2 сургалт, ахисан шатны арга хэрэгслүүдийг танилцуулсан модуль 2.2 сургалтыг явуулж ирсэн туршлагатай.  Тус хэлтсийн хамт олон Эдийн засгийн хэлтэстэй хамтран, үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид бүтээмжийн сүүлийн 5 жилийн хэмжилт судалгаа хийжээ. Энэ жилээс бүтцийн нэгжүүд хагас жил тутамд бүтээмжээ хэмжиж, оролцоогоо үнэлүүлэхээр боллоо.     

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа