Нийгмийн хариуцлагын жишиг загвар Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлж байна. Үүний томоохон хэсэг нь жил бүр зохион байгуулдаг эрүүл мэндийн иж бүрэн оношилгоо шинжилгээнд нийт ажилтнуудаа хамруулж, уурхайчдын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаа юм. Энэ оны урьдчилан сэргийлэх ээлжит үзлэг Эрдэнэт Медикал эмнэлэг дээр эхэллээ. 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэг 18 багц бүхий шинжилгээ оношилгоог өдөрт 50 ажилтанд хийх юм.
Үзлэгийн эхний өдөр тус үйлдвэрээс төрсөн хөдөлмөрийн баатар, гавьяатууд болон ахмад настны төлөөллүүдээ оочёр дараалалгүй хамруулж, хүндэтгэл үзүүлж буйг зохион байгуулагчид онцлов. Өмнөх жилүүдэд гарч байсан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн улмаас үүсдэг хүлээгдэл, чирэгдлийг энэ жил давтахгүй байх үүднээс засвар үйлчилгээг урьдчилан хангаж, бэлтгэн, үзлэг оношилгооны чанарыг сайжруулахад анхаарч буйгаа эмч мэргэжилтнүүд ярилаа. Ингэснээр хавдрын өвчлөлийг бууруулж, эрт илрүүлэх эмчлэх, ажилтнуудын эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
- Сэтгүүлч
- 2022/07/04
- 362
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд эрүүл мэндийн ээлжит үзлэгт хамрагдаж эхэллээ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл