- Сэтгүүлч
- 2022/08/01
- 558
Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогос 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Юн Сог Ёль Элчин сайд Э.Сарантогосыг хүлээн авч уулзан, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр мөн Монгол, Солонгосын ард түмний найрамдал, нөхөрлөл өдрөөс өдөрт батжин бэхжиж байгааг тэмдэглэхийн сацуу БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг Ерөнхийлөгч Юн Сог Ёль-оос хүсэв.
Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл