- Сэтгүүлч
- 2022/08/01
- 437
Японы Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнууд Монголд айлчиллаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнууд долоодугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Хоёр тал 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийг манай талын санаачилгаар 1998 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Япон Улсын Гадаад хэргийн яамны өсөх ирээдүйтэй, ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнуудыг Монгол Улсад айлчлуулж, манай улсын гадаад бодлого, соёл уламжлалыг танилцуулдаг билээ.
Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнууд манай улсад айлчлах үеэрээ Гадаад харилцааны яамны удирдлага болон дипломат ажилтнуудтай нөхөрсөг уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг ирэх 50 жилд хөгжүүлэх талаар санал солилцон монгол соёл, ахуйтай танилцав.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл