Эрдэнэт хотын зүүн хойд талд буюу Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн наад талд байрлах, Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийг цэвэрлэж, хумих ажил хийгдэж байна.

Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 02 сарын 25-ний өдрийн А/16 тоот тушаал, Орхон аймгийн Засаг даргын А/528 тоот захирамжийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон аймгийн зарим байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран эхлүүлээд байна.

Олон жилийн туршид хуримтлагдаж, багагүй зай талбайг эзлэх болоод буй  хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн хог хаягдлыг хумих, тархалтыг зогсоох, булшлах, цэвэрлэх ажлыг даруй хийж гүйцэтгэх нь байгаль орчинд ээлтэй чухал ажил болж байгааг мэргэжилтнүүд онцлов. Энэ ажилд “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-аас хоёр ширхэг бульдозер гарган,  12 цагийн горимоор тогтмол ажиллуулж байгаа аж. Одоогийн байдлаар хогийн цэгийн 2 га талбайн хог хаягдлыг түрж булшлан, ойр орчмыг цэвэрлээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа