- Сэтгүүлч
- 2022/08/28
- 516
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын наймдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 2. Сумъяа гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл