- Сэтгүүлч
- 2022/08/30
- 347
АХБ Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр шийдэв
Эдийн засгийн хүнд"шок"ийн нөлөөг бууруулахаар Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх 100 сая ам.долларын тусламжийг баталлаа.
Украины дайн, БНХАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас Монгол Улс төсвийн хувьд нэлээд хүндрэлтэй байдалд ороод байгааг Азийн хөгжлийн банк тодотгож байна.
Мөн Улаанбаатар хотод дөрвөн хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгааг дурдаад, үнийн өсөлт эрчимжиж байгаа нь нийт орлогынхоо 43 хувийг хүнсэнд зарцуулдаг ядуу айл, өрхүүдэд хүндээр тусаж байгааг дурджээ.
100 сая ам.долларын зээл Засгийн газарт эдийн засгийг тогтворжуулахад нь дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Санал болгох
-
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон х...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл