2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 530,622,896,196 /таван зуун гучин тэрбум зургаан зуун хорин хоёр сая найман зуун ерэн зургаан мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
 
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 100,260,492,546 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 150,997,624,990 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 279,364,778,659 төгрөг тус тус төлөгдсөн байна.
 
Мөн зээлийн барьцаанд хураан авсан үл хөдлөх хөрөнгө борлуулсан, түүнд ногдуулсан бусад орлогоос 8,767,799,149 төгрөг эргэн төлөгдсөн.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/loanpf/paymentDetail

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа