Сүүлийн жилүүдэд Хубэй мужийн Чыби хот шахмал цайны аж ахуйг түлхүү хөгжүүлэх болов. Ингэснээр тариачид цайг тарьж, боловсруулж, борлуулж, улмаар орлогоо нэмэгдүүлэх буюу цайгаар дамжуулан иргэдийг хангалуун амьдралд хөтлөх томоохон аж ахуйн нэг болгожээ.

Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н Фань Мүжэнь энгийн үед тариагаа тарин, тахиагаа тэжээдэг. Харин ид ажлын үе болоход тэрбээр ойролцоох цайны хүрээлэнд очиж цай түүх, боловсруулах ажилд гар бие оролцож зохих орлого олдог аж. Тэрбээр цай түүвэл нэг жин нь 25 юань, боловсруулбал нэг цаг нь 30 юань, ингэснээр өдөрт 300 юань олох бөгөөд жилд бараг 50-60 мянган юанийн орлого олдог байна.

Тэдний гэр бүлийн САА-н бизнестээ нийт 500 мүү цайны хүрээлэнтэй, голдуу Чыби хотын шахмал цайны аж ахуйн нэгжид түүхий эд нийлүүлэх ба жилд 25 мянга гаруй кг-ийг нийлүүлэхэд байхуу болон ногоон цайны түүхий эд тус бүр 500 гаруй кг хүрдэг. Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н удирдлага Гэ Шюньян “Манай САА бол төвлөрүүлэн тарих ба үйлдвэрлэлийг уялдуулж ирсэн. Жилд бараг 30 тариачин өрхийг дайчилж оролцуулдаг ба хүн бүрийн орлого 30-40 мянган юаньд хүрсэн гэлээ. Шиньдянь суурин бол Чыбигийн шахмал цайны түүхий эд үйлдвэрлэх голлох газрын нэг. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин “Компани+бааз+тариачин өрх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээндээ эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарч иржээ.

Чыби хотын Шиньдянь суурингийн дарга, намын хорооны дарга Шюй Юелүн “Нийт суурингийн хэмжээнд 16 мянган мүү цайны хүрээлэнгийн талбайтай, 6 цайны аж ахуйн нэгжтэй, жилийн үйлдвэрлэлийн өртөг 80 сая юань. Одоогоор нийт сууринд цай түүх, боловсруулах, борлуулах ажилд оролцож байгаа хүний тоо 300 шахам, хүн бүрийн жилийн дундаж орлого 50 мянган юаньд хүрсэн” гэв. Чыбигийн эртний суурин Янлөүдүн бол Хятадын шахмал цайны нутаг ба түүхэндээ эндхийн шахмал цай Европ Ази тивд борлогдож байв. Чыби хот нь эртний суурин Янлөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Жүөэр группийг урилгаар авчирч, Янлөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгожээ. Тухайн газрын захиргаа хөнгөлөлттэй бодлого явуулж, нутагтаа ирэх хүсэлтэй олон хүнийг буцаан ирүүлж бизнес эрхлүүлснээс эртний сууринд амьжиргаагаар бялхах болов. Хуан Кай гэх 1990 оноос хойш төрсөн залуу Жэжян мужид модон сийлбэр хийж байснаа эртний суурин Янлөүдүнгийн тэлэн хөгжиж байгаа байдлыг хараад нутагтаа буцаж ирж, эртний гудамжинд цайны дэлгүүр ажиллуулсан байна. Тэрбээр “Хүний хөл татруу цагаар гар урлалаа хийж, жуулчин олноор ирэхээр тэднийг хүлээн авч, орон нутгийн онцлогт бүтээгдэхүүн болох Чыбигийн шахмал цайгаа борлуулдаг.

Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт ч сайжирсан. Борлуулалтын хэмжээ жилийн 200-300 мянган юаньд хүрсэн” хэмээн ярив. Янлөүдүнгийн Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн шахмал цайнаас гадна Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг төрөл бүрийн аж ахуй эрхлэх дэлгүүр 100 гаруйд хүрчээ. Энэ жилийн 11 дүгээр сард эртний суурин Янлөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ.

Жүөэрийн Чыбигийн соёл аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-ийн менежер Хуан Шяожэнь “Жүөэр групп уг гудамжийг засан сэлбэж хамгаалсаны ачаар одоогийн байдлаар 100 дэлгүүр ажиллах болжээ. Нийт 300 гаруй бизнес эрхлэгчийг урьж ажиллуулсан. Одоо ажил эрхэлж байгаа иргэдийн тоо 1000 гаруй болов. Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэнээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, мянган оны брэндтэй болж, түмэн газрын цайны замын гэрэл гялбааг цацруулах болжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлсэнээр 35 мянган ажил эрхлэгчийг дайчилж, 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлэн, нэг шахмал цайгаар тухайн газрын иргэдийг баяжуулж чадлаа.

Чыби: Нийт иргэдийн үйлдвэрлэж буй цайг нэгэн шахмал хос эргэлтэд оруулжээ

Өнө удаан түүхтэй Чыбигийн шахмал цай нь тариалангийн өвөрмөц аж ахуй юм. Өнгөрсөн хугацаанд Чыбигийн шахмал цайг голдуу хил хязгаар нутгаар борлуулдаг байсан тул хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал байв. Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнддээ санаа тавих болсон нь цай ундааны эрэлтийг нэмэгдүүлжээ. Чыби хот цагийн аяст тохируулан дотоод гадаадын зах зээлийг сайтар ашиглан брэндийн сурталчилгаагаа явуулж, борлуулалтаа түргэтгэн шахмал цайгаа хос эргэлтэд оруулах болов. Хубэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн зааланд Аж ахуйн нэгжийн удирдлага Жинь Ли сурвалжлагчид Шанхайн импортын барааны экспогийн хугацаанд дэлгэн үзүүлсэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Хубэй мужийн цайны аж ахуйн группын Ерөнхий захирал, Хубэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн удирдлага Жинь Ли “Энэхүү бэлгийн цай нь Шанхайн танхимд дэлгэн үзүүлэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Хэрэглэгчид энэхүү цайны сайн талыг хэзээнээсээ мэднэ. Шахмал цайг амсах явцад бид уг цайны боловсруулах технологийг биечлэн танилцуулдаг” гэлээ. “Манай цайны үйлдвэр 1949 онд байгуулагдсан Эхэндээ хил хязгаар нутагт цайгаа үйлдвэрлэж байхдаа Өвөр монголын зах зээлд эзлэх хэмжээ 80 гаруй хувьд хүрч байв. Сүүлийн жилүүдэд Жаоличяо цайны үйлдвэр бүтээгдэхүүндээ инновац шингээж, олон төрөлт өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ тэлсэн. Чыбигийн шахмал цайтай танилцах танхимд /Шанхай/ Жаоличяо цайны үйлдвэр нарийн төлөвлөж, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэнд оролцсон. 2015 оноос эхлэн дотоод дахь зах зээлээ идэвхтэй өргөтгөж, хамгийн анх 10 хувьтай байсан бол 2020 онд бидний үйлдвэрлэлийн харьцаа дотоодын борлуулалтын зах зээлийн 50 хувийг эзэлсэн” гэж Жинь Ли ярилаа. Иргэдийн үйлдвэрлэж буй цай ундааны үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр Засгийн газар ч багагүй хүчин зүтгэл гаргасан байна.

Чыбигийн шахмал цайны брэндийг нийтэд таниулахын тулд Чыби хотын захиргаа олон жил дараалан шахмал цайны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, эдийн засгийн эргэлтийг нь бэхжүүлжээ. Цайны аж ахуйн хөгжлийг тэлэхийн тулд Чыби хот цайг албан байгууллага, супермаркет, хороолол, сургууль, ресторан, зочид буудал, аж ахуйн нэгжид борлуулах арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Энэ жилээс эхэлж Чыби хот цайгаа Дэлхийн эрүүл мэндийн экспо-3, Сычуаний цайны арван дөрөвдүгээр экспо, Хятадын олон улсын цайны соёлын экспо зэрэг төрөл бүрийн экспод оролцуулж сурталчилжээ. Үүний зэрэгцээ Хятадын томоохон хотуудад Чыбигийн шахмал цай борлуулах төв болон салбар цэгүүдийг байгуулсан аж. Аравдугаар сарын 10-нд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группийн Үхан дахь гурван суурин цай борлуулах таван төвийг нэг дор нээжээ.

Энэ нь мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулах гараагаа эхлүүлж, нэн олон Үханьчүүдэд Чыбигийн шахмал цайг амсуулах гэсэн хэрэг болно. Үхань хотын иргэн Ван овогт “Чыбигийн шахмал цай таргыг бууруулж, бие дэх өөх тосыг хөөдөг. Хэд хэдэн удаа уусны дараагаар цайны амт маш их таалагдсан болохоор бид Чыбигийн шахмал цайг байнга уухаар болсон” хэмээн ярьж байна. Тодруулбал, ирэх жилийн эцэс гэхэд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх групп нь Хятадын томоохон хот, шяниудад шахмал цайны 1000 дэлгүүр ажиллуулах болно. Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группын Зах зээлийн хэлтсийн удирдлага Лү Шючинь “Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд түшиглэж, бид шахмал цайны брэнд болон соёлыг улам түлхүү хөгжүүлнэ.

Өнөө жилээс эхлэн Хятадын мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулна” гэлээ. Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Чыби хот Хятадын “Бүс ба зам” хөтөлбөрийг түшиглэн цайны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гадны зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөг хүртэл Чыби нь “Бүс ба зам” дагуух улс орнуудад 100 гаруй Чыбигийн шахмал цайтай биечлэн танилцах гарцыг нээсэн. Хятад-Оросын түмэн газрын цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх арга хэмжээг зохион байгуулж, ОХУ, Франц, Швейцарь зэрэг улсад олон нийтэд брэндээ танилцуулан, 20 гаруй оронтой хамтын ажиллагаа өрнүүлж буй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа