- Сэтгүүлч
- 2022/09/20
- 340
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2022 оны 9 дүгээр сарын 19-нөөс 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд нутгийн төв хэсгээр хур тунадас орж, 21-23-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 19-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21, 25-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхэн болон дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байх бол 21, 25-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
Сэтгэгдэл