Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг дэмжин хөгжүүлж байна
Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор оюуны өмчийн соёлыг бүтээх, төлөвшүүлэх, хамгаалах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан бодлого хэрэгжүүлэн ажилладаг.
Одоогоор Эрдэнэт үйлдвэрт шинэ бүтээлийн патент гурав, ашигтай загвар нэг, үндсэн барааны тэмдгийн гэрчилгээ дөрөв, туслах барааны тэмдгийн гэрчилгээ долоо гээд нийт 15 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдээд байна. Харин оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэхээс өмнө үйлдвэрт явагдаж буй шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн сайжруулсан загвар хэмээн нэрлэж хөгжүүлдэг.
Үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл нь амжилттай хэрэгжиж, ашигтай загварын гэрчилгээ авсан тохиолдолд зохион бүтээгч инженерүүд үйлдвэрийн газрын дундаж цалинг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний урамшуулал хүртэж байна. Инновацын үйл ажиллагааны бүрэлдэхүүнд судалгаа хөгжүүлэлтийн ажил, шинжлэх ухаан, технологийн төсөл, инновацын төсөл, оюуны өмчийн үйл ажиллагаа хамаардаг. Судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтарсан хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, нийт 780,4 сая төгрөгийн судалгаа шинжилгээний ажил болон шинжлэх ухаан, технологийн төсөлд санхүүжилт хийжээ. Тухайлбал, Эрдэнэт хотод өнгөрсөн 50-иад жилийн хугацаанд 60 мянган м2 талбайд хуримтлагдсан 30 мянган м3 лагийг үнэргүйжүүлэн боловсруулж сайжруулсан хөрс бий болгоод байна. Үүнээс 250 м3 сайжруулсан шимт хөрсийг “Ногоон хөгжил” төслийн нэгж энэ онд авч, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн дурсгалын бичвэр, Үйлдвэрлэл, технологийн парк болон Хаягдлын аж ахуйд тарьсан модны хөрс тэжээх зориулалтаар ашиглаж байна. Ирэх хавар 2000 м3 сайжруулсан хөрс гарах бөгөөд үүнийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хөрс бэлтгэлд зориулна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Энхтунгалаг ярилаа.
Үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээлийн төсөлд ихэвчлэн механикийн чиглэлийн буюу техник, тоног төхөөрөмжийн төлөв байдлыг өмнөхөөс нь сайжруулсан, ашиглаж буй технологид тохирсон техникийн сэлбэг, эд анги үйлдвэрлэх төслүүд хамрагдаж байна. Төслийн үр дүнд ашигтай загвар, шинэ бүтээл бий болж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэх боломж бүрддэг. Тухайлбал, Засвар механикийн заводын “КМД-3000Т2-ДП бутлуурыг сэргээн засварлах” төслийн үр дүнд энэ онд “Конусан бутлуурыг сэргээн засварлах төхөөрөмж” ашигтай загварын патент авчээ. Мөн “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн патентыг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг. Оюуны өмчийн бодлогын цогц баримт бичигтэй Монгол Улсын анхны үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсаар байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл