“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт” сувиллын цогцолборыг хувьчилж, ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байна” гэх гарчигтай мэдээллийг isee.mn сайт нийтэлжээ.

Эл мэдээллийн мөрөөр “Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын мэргэжилтэн Л.Машбатаас бодит байдлыг тодруулахад, “Дээрх нэр бүхий сайтад нийтлэгдсэн “Эрдэнэт” сувиллын цогцолборыг хувьчлах асуудлыг тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх зохион байгуулж байна гэсэн утгатай мэдээлэл нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл байна.

“Эрдэнэт” сувиллын цогцолборыг хувьчлах ямар нэг шийдвэр огт гараагүй. Тийм ч учраас ажилчдын дунд бухимдал, эсэргүүцэл үүсээд байгаа асуудал байхгүй. Сувиллын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэв.   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа