- Сэтгүүлч
- 2022/10/14
- 596
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна
Ойн генетикийн төвийнхөн Хаягдлын аж ахуйд нийт 8 км зурвас газрын 6.600 км орчимд нь хайлаасны үр, 1400 метр газарт улиасны мод мөчрөөр тариад байна. Энд мод тарьснаар салхины хүчийг сааруулж, цагаан тоосны дэгдэлт бууруулахад эерэгээр нөлөөлнө. Тэд энэ жилийн тухайд, зориулалтын 400 гаруй тоон усны сав байрлуулж усалгааг шийджээ. Ирэх жилээс усалгааны иж бүрэн төхөөрөмж сууриллуулна гэдгийг ойн төвийн мэргэжилтнүүд ярилаа.
Мөн энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх Хаягдлын аж ахуйд цагаан тоосны талбайн тоос дарах ажлын явцаас танилцуулсан. Нийт 1400 га талбайг эзэлдэг Хаягдлын аж ахуйд өвөл зуны хаялтаас шалтгаалан технологийн аргаар цагаан тоос дарах ажил тасралгүй үргэлжилдэг. Одоогоор тоос дэгддэг нийт талбайн 80 хувьд нь технологийн аргууд үр дүнгээ өгч, дэгдэлт буурсан гэдгийг Ерөнхий захиралд мэдээллээ. Түүнчлэн энэ өдөр Ерөнхий захирал, Үйлдвэрлэл технологийн парктай танилцаж, төслийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, зөвлөлдсөн. Тэрээр Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бүс, байршилтай газар дээр нь танилцаж, энд баригдах үйлдвэр байгууламж, дэд бүтцийн зураг төлөвлөлттэй нарийвчлан танилцсан юм. Ерөнхий захирал Г.Ёндонг дагалдан үйлдэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат болон холбогдох цех нэгжийн удирдлагууд явж, өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өглөө.
Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...


Сэтгэгдэл