- Сэтгүүлч
- 2022/10/17
- 416
Олон улсын аудиторууд Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн стандартын баталгаажуулалт хийхээр ажиллаж байна
Олон улсын тэргүүлэх аудитор А.Оленков, Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал, докторант Г.Билгүүн тэргүүтэй аудиторын багийнхан Зууны манлай үйлдвэрт өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр ажиллах юм.
Олон улсын аудиторууд эхний өдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зорилго, үнэлгээ хийх аргачлал, анхаарал хандуулах чиглэлийн талаар танилцууллаа. Түүнээс гадна энэ удаагийн аудитыг сайжруулалтын боломж гэж харах хэрэгтэйг онцолсон юм.
Хоёр жилийн өмнөөс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандарт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөцийн олон улсын стандарт хэрэгжүүлж буй анхны тохиолдол юм. Олон улсын аудиторууд үндсэн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалт хийх, үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй уурхайчидтай уулзаж ярилцах гэх мэт арга хэлбэрээр аудит явагдаж, хоёрдугаар шатны баталгаажуулалт хийх юм.
Ингэснээр үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний нөөцийн үйл ажиллагаанд зөв засаглал тогтож, дэлхийн жишиг үйлдвэр болоход нэг алхам урагшлах юм.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл