- Сэтгүүлч
- 2022/10/28
- 516
Манлайлагч залуус “Урам тээсэн цуваа” нөлөөллийн аян өрнүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн IP (Important Project) багийнхан “Урам тээсэн цуваа” нөлөөллийн аян өрнүүллээ. Тэд аяны хүрээнд үйлдвэрийн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн жолооч нартай уулзалт зохион байгуулж, зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой олон асуудлаар санал солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах, гарц шийдэл, шинэлэг арга замын талаар ярилцав.
Мөн аяны өдрүүдэд үйлдвэрийн ажилтнууддаа өглөө, орой ажилдаа явах, ирэхэд нь урам зориг, ухаарал өгөх, сэргээх, сэдэлжүүлэх үүднээс уурхайчдын 31 автобусанд онч мэргэн үгтэй 155 ширхэг шилэн самбар байрлуулсан байна. Эдгээр самбар нь удаан эдэлгээтэй, дотор нь байршуулсан үгсийг тухайн цаг үе, үйл явдалд зориулан солих боломжтой юм. Түүнчлэн эдгээр самбаруудад байршуулах алсын зорилго, хүсэл мөрөөдөл, эрэлхийлэл агуулсан үгс, уриалгаар дамжуулан хөтөлбөрийн бусад багийнхны үйл ажиллагааг дэмжин, ажилтнуудад хүргэж, ажиллана гэдгийг тус аяныг зохион байгуулж буй багийнхан ярилаа. Мөн “Урам тээсэн цуваа” аяныхаа үйл ажиллагааг үр дүнд хүргэх, ач холбогдлыг дээшлүүлэх зорилгоор тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Зорчигч тээврийн хэсгийн жолооч нартай урт хугацаанд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл