Уурхайчид дөрвөн тэрбум төгрөг хэмнэжээ
Ил уурхай энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил төлөвлөснөөс Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн чиглэлээр болон Барилга, засварын цехээр хийлгэх ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Үндсэн тоног төхөөрөмжийн худалдан авалт ч өндөр хувьтай явааг Үйлдвэр, техникийн товчооны дарга Ц.Шинэдорж мэдээллээ.
Дашрамд, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан хоёр том төсөл хэрэгжиж байгаа нь Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах юм. Цар тахлаас үүдсэн нөхцөл байдалтай холбоотой бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа ч эхний төслийг оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажлаа үргэлжлүүлж байна. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн газар шороо, суурийн ажил бүрэн дууссан. Каркас угсралт, дүүргэлтийн ажил 80 хувьтай, инженерийн гадна болон дотор шугам сүлжээний угсралтын ажил 90 хувьтай, гадна тохижилт 25 хувьтай, технологийн тоног төхөөрөмжийн угсралт 90 хувьтай явна. Бүтээн байгуулалтын энэхүү төслийг “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна. Жилд 15 мянган тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилээс жилд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл