Олон улсад ажиллах эрхтэй мэргэжлийн гагнуурчдын сургалт эхэллээ
-Гагнуурын сургагч багш Б.Ганбаатар: ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол Улсын Гагнуурын салбарт олон улсын мэргэжилтэн бэлтгэх сургалт эхэлж байна. Сургалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс нийт 15 хүн хамрагдаад байна. Эдгээр хүмүүс сургалтад хамрагдсанаар олон улсад ажиллах эрх авна. Эхний долоо хоногт онолын хичээл орно. Сүүлийн 21 хоногт дадлага ажил хийнэ. Тус сургалтад хамрагдсан хүмүүс шугам хоолой, даралтат сав гагнах мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшинэ. Энэ сургалтыг Герман зөвлөх мэргэжилтэн, Эрдэнэт үйлдвэрийн гурван багш, манай сургуулийн хоёр багш хамтран явуулж байна.
-Суралцагч Д:Оюун-Эрдэнэ: Би Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Металл хийцийн хэсэгт гагнуурчнаар ажилладаг. Энэ сургалтад хамрагдсанаар гагнуурын мэргэжлээрээ аль ч улсад ажиллах боломжтой. Сэтгэгдэл их өндөр байна. Дадлага хийх материаллаг бааз бүрдсэн нь сайхан санагдаж байна. Герман багш заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь их таалагдлаа. Сургалтын эхний өдөр бид хэвтээ гагнуур хийлээ. Цаашид шугам хоолой гагнах зорилго чиглэлийн дагуу хэвтээ гагнуур хийж багшдаа шалгалт өгч байна. Багш маань бидний энэ ажлын үр дүнг харж байгаад цаашид ямар чиглэлээр гагнуур хийхийг тодорхойлж өгөх юм. Бид сарын хугацаанд өдрийн найман цагаар хичээллэнэ. Миний хувьд ажлаас чөлөө өгч сургалтад хамруулж байгаад маш их баяртай байна.
Сэтгэгдэл