- Сэтгүүлч
- 2022/11/11
- 335
"Улсын их дэлгүүр", "Гермес центр" компанийн хувьцааны ханш өсөлттэй байна
2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 126,786,709 төгрөгийн үнийн дүн бүхий 310,504 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.93%), "Гермес центр" ХК (HRM +4.70%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +4.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.81%), "Монгео" ХК (MOG-11.69%) болон "Дархан нэхий" ХК (NEH -3.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,353 ширхэг нэгж эрхийг 2,594,274 төгрөгөөр арилжааллаа. Мөн компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаасыг 289,400 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.77 хувиар өсөж, 34693.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,567,765,029,053 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл