- Сэтгүүлч
- 2022/11/22
- 280
Дамжин өнгөрөгч гэж хэн бэ?
"Дамжин өнгөрөгч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнийг хэлнэ. Гадаадын иргэн олон улсын нислэгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр визгүйгээр дамжин өнгөрч болно.
Дамжин өнгөрөх гадаадын иргэнд "K6" ангиллын визийг олгох бөгөөд тухайн гадаадын иргэний очих улсын виз, эсхүл тийзийг үндэслэн хилийн боомт дээр олгож болно. Мөн Монгол Улсын цахим виз олгож болох улсын жагсаалтад багтсан орны иргэд нь www.evisa.mn системээр хандан дамжин өнгөрөх цахим хэлбэрийн визээ урьдчилан мэдүүлж авах боломжтой.
Дамжин өнгөрөх гадаадын иргэний бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
• Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичиг;
• Очих улсын виз, тийз;
• Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /25$/;
• Мэдүүлгийн хуудас.
Дамжин өнгөрөх визийн хүчинтэй хугацаа хугацаа 10 хүртэл хоног байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Санал болгох
-
Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын...
-
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын адаг шар луу сарын 4. Барх...
Сэтгэгдэл