Нөхцөл байдлыг сайтар судлах замаар авлигатай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ
Авлига бол дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт юм. Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллага нь түүний нөлөөллийн ноцтой байдлыг онцлон тэмдэглэхдээ “Авлига нь таны амьжиргаа, эрх, эрүүл мэнд, эрх чөлөө, заримдаа бүр амь насыг ч хохироож болзошгүй” гэж мэдэгджээ.
Олон улсын валютын сангийн Паоло Мауро, Пауло Медас, Жан Марк Фурнье нар мөн урт хугацааны үзэл баримтлалыг авч үзэхдээ: “Засгийн газар татвараас бага орлого цуглуулж, бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын төсөлүүдэд хэт их мөнгө төлдөг тул авлига нь цар хүрээнээсээ хамааран төрийн санхүүд ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй юм.”
Тэд олон арван Засгийн газрын албан тушаалтан, улс төрчдийг оролцуулсан Бразил Улсын “машин угаах ажиллагаа” гэх мэт жишээг иш татдаг. Энэ хэрэг нь ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Мелло, Мишель Темер, Лула да Силва нарыг шоронд хориход хүргэсэн юм. Бразил Улсын томоохон барилгын болон инженерийн компаниудын зарим нь төрийн өмчит газрын тосны томоохон компани болох “Petrobras”-аас ашигтай гэрээ байгуулахын тулд хэдэн жилийн турш олон тэрбум долларын авлига өгсөн.
Гэвч зарлагын тэргүүлэх чиглэлийн гажуудал нь төрийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих чадамжид сөргөөр нөлөөлж байгаа тул авлигын өртөг алдагдсан мөнгөнөөс давж гардаг. “Тэд эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулж, бүх нийтийн амьжиргааны түвшинг дээшлүүлж болохуйц боловсрол, эрүүл мэнд, үр дүнтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас улсын хөрөнгийг холдуулан шавхаж байна” гэж нэмж хэлэв.
Гэсэн хэдий ч олон орны жишиг болсон танил талаа албан тушаалд дэвшүүлэх эсвэл хээл хахуультай холбоотой зарим үйлдлүүд дэлхийн бусад орнуудад стандарт хэвээр байна. Казахстан Улсад “овгийн бүлэглэл” буюу ураг төрлийн холбоогоор албан тушаалд дэвшүүлэх явдал өргөн тархсан ба ач, зээ, хүргэн нартаа тэргүүн эгнээнд байх боломжийг олгож байна.
Хятад дахь "Гуанси"-ын харилцаа нь байнга харилцан ашигтай байх үүргийг бий болгодог бол тодорхой зорилгод хүрэхийн тулд хувийн харилцааг ашиглахыг Арабын орнуудад "wasta" гэж нэрлэдэг. Ийм олон жишээ бий.
Гэсэн хэдий ч эдгээр албан бус сүлжээг орон нутагт хүлээн зөвшөөрдөг тул авлигын ердийн тодорхойлолт буюу итгэмжлэгдсэн эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах нь цаашид тохиромжгүй больж магадгүй юм. Хамгийн муу нь, эдгээр үйлдлүүдийг хялбарчилсан болон нарийн ялгаагүй үг хэллэгээр тайлбарлах нь авлигатай тэмцэх ажлыг үр дүнгүй болгодог гэдгийг бид саяхан гаргасан судалгааны баримт бичигтээ онцолсон. Авлигыг нөхцөл байдлаас хамааралтай гэж ойлгохгүй байгаа нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудыг энэ үзэгдэлтэй тэмцэхэд үр ашиггүй хүчин чармайлт гаргахад хүргэдэг.
Сэтгэгдэл