- Сэтгүүлч
- 2022/12/12
- 575
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 19. Сумъяа гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Модон хохимой өдөр.
Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах сайн" хэмээжээ.
Санал болгох
-
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
-
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.


Сэтгэгдэл