- Сэтгүүлч
- 2023/01/16
- 539
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 24. Сумъяа гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.
Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг олно хэмээжээ.
Санал болгох
-
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл...
-
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл