![](/uploads/middle/politic-mn-img-16746076790.jpg)
- Сэтгүүлч
- 2023/01/25
- 239
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 4. Буд гараг. Шувуун хошуут одтой, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр.
Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
Санал болгох
-
Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй. Сайхан шүдтэй эмэгтэйн инээмсэглэл ямагт хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Ихэнх ард түмэн харьцангуй том, тэг...
-
“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монго...
Сэтгэгдэл