- Сэтгүүлч
- 2023/02/17
- 298
“Хөх Үүр Агро” “АПУ ДЭЙРИ”-тэй хамтран ажиллана
“Бүх нийтийг малжуулна” гэсэн сонирхолтой өвөрмөц төслөө хэрэгжүүлж буй “Хөх сүрэг“ ХХК, малынхаа түүхий эдээр үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хөх Үүр Агро” ХХК нар нь үндэсний томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг” АПУ ДЭЙРИ” ХХК-тай хамтран ажиллах томоохон гэрээг ТУУЛАЙ жилийн босгон дээр байгуулжээ.
“АПУ ДЭЙРИ” ХХК төдийгүй бусад сүү, сүү бүтэгдэхүүн үйлдвэрлэгч команиуд дэд бүтэц, тээвэр ложистикосоо хамаараад зөвхөн Улаанбаатар хотыг тойрсон 200км-ын радиуст байгаа малчид, фермерүүдээс сүүгээ авдаг. Харин энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүрээгээ тэлж 500км-ын радиусын зайнаас малчдаас сүүг дөрвөн улирлын турш тасралтгүй өндөр үнээр худалдан авах боломжтой болох аж. Ингэснээр Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймгуудын малчид сүүгээ эдийн засгийн эргэлтэнд оруулах, өндөр ашиг шим хүртэх боломжтой болно.
Үүний тулд малчдаас сүүг шуурхай худалдан авах, хөргөх тусгай тоног төхөөрөмж бүхий цэгүүдийг тухайн сум, орон нутгийн төвлөрсөн цэгт байршуулж, зориулалтын тээврийг тогтмол хуваарийн дагуу явуулах юм байна. Эдгээр ажлуудыг “Хөх сүрэг” ХХК нь “МАЛЧИН НЭГДЭЛ” клубүүрээ дамжуулан нутгийн малчидтай хамтран, “Хөх Үүр Агро” ХХК нь өөрийн ажиллах хүч, дэд бүтцээ ашиглан гүйцэтгэх, “АПУ ДЭЙРИ” ХХК нь чанар, стандартад шаардлага тавин мэргэжлийн арга зүйгээр ханган хамтран ажиллах юм байна. Ийнхүү үнээний сүүгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж чадддаггүй байсан холын аймгуудын малчин иргэдэд ихээхэн ач, тустай ажил эхлэх нь ээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл