- Сэтгүүлч
- 2023/02/27
- 281
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 8. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.
Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Санал болгох
-
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын ...
-
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын ...
Сэтгэгдэл