- Сэтгүүлч
- 2023/02/27
- 725
Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болжээ
Хоёрдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон. Ренчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумдын иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхын онцгойлон анхааруулж байна.
Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээр гарахгүй, хөдөлгөөн хийхгүй байж аюулгүй байдлаа хангахын зөвлөж байна.
Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байдаг байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ОБГ
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль...
-
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас...


Сэтгэгдэл