Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл 3,3км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжид Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх 2,2км авто замыг 2020.07.27-ны 22:00 цагаас 08.11-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж шинэчлэлтийн ажил хийгдэж эхлээд байна. 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үлдсэн хэсэгт шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Уг замын хөдөлгөөн бүрэн хаагдсантай холбоотойгоор Зуслангийн зам бүхэлдээ, 7 буудлаас 32-ын тойрог, Хайлаастын зам, Дарь-Эхээс Хайлаастын уулзварын чиглэлийн автозамууд ачаалал ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.

Засварын ажлыг заагдсан хугацаанд гүйцэтгэгч компанийн саналаар хугацааг тохирч, аюулгүй байдал, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс энэ орчмын хөдөлгөөнийг бүрэн хааж ажиллаж байна.

Иймд заагдсан хугацаанд “хөдөлгөөн хаасан хирнээ ажил явагдахгүй байгаа, ажлын цаг баримтлахгүй байгаа эсвэл хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж байгаа” гомдол мэдээллийг ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР-ын "7011-0341" дугаарын утсаар болон манай пэйжид ирүүлж болно. Мөн НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-ын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Я.Өнөртүвшин /утас: 9607-7700/, гүйцэтгэгч байгууллага “Зэст хөлөг” ХХК-ийн захирал н.Анхцэцэг /утас: 9905-4593/-д мэдэгдэж, бидэнтэй хамтран хяналт тавьж ажиллана уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа