- Сэтгүүлч
- 2020/07/29
- 914
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Ажиллагаанд одоогоор 33 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өмнөх долоо хоногт эрүүгийн 471 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэн 5 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор 455 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл