- Сэтгүүлч
- 2020/07/30
- 817
Азийн хөгжлийн банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа. Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгааг тодотголоо.

Азийн хөгжлийн банк хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг нь "Хөдөөгийн хөгжил" төсөл юм. Ирэх жилүүдэд орон нутгийн жижиг бизнесүүдийг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, шинжлэх ухааны ололт амжилтыг малчдын амьдралд нэвтрүүлэх чиглэлд анхаарч төсөл хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийлээд цаашид аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэх,хадгалалт хамгаалалтын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл