- Сэтгүүлч
- 2023/04/28
- 544
Энэ ням гарагт "Playtime" наадмын “PRE-EVENT” болно
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. "PRE-EVENT”-д
- A dawn is
- Kade x Grey
- The shy poopers
- Eccession
- Vagabond
- Deaf cats
- Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21 дэх жилдээ болох гэж буй "Playtime” хөгжмийн наадамд энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, ХБНГУ, ОХУ зэрэг гадаад улс орны нийт 20, дотоодын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Санал болгох
-
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд ...
-
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж...


Сэтгэгдэл