- Сэтгүүлч
- 2023/05/01
- 629
Нурангинаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба, салбаруудын харилцан ажиллагаа, хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийг зохион байгууллаа.

Сургалт дадлагын хүрээнд нийт 5 цэгийг байгуулан, сургалт, бэлтгэлд “Holmatro” аврах ажиллагааны иж бүрдэлтэй ажиллах, өндрөөс аврах ажиллагаа, хорт хий утаанаас хамгаалах баг болон Л-1 цувтай ажиллах, аврах ажиллагааны уяа зангилаа, нэрвэгдэгчийг зөөвөрлөх, гурван хөлт хийн дэр ашиглан нурсан барилгын хийцийг өргөх дадлага хийлээ.

Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон ой, хээрийн түймрийн багаж хэрэгсэлтэй ажиллах болон шөнийн цагт цагийн байдал өгч, нурангид дарагдсан, өндөр барилга байгууламжид осолдсон болон бүрэн цутгамал, төмөр бетонон байгууламжаас нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах зэргээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, харилцан ажиллагаагаа жигдрүүллээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.






Санал болгох
-
2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй зэрэг би...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.


Сэтгэгдэл