Энэ сарын 28-нд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа оролцон, нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцаа эзэмшигчид 72,81 хувийн ирцтэй оролцсон хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Тооллогын комиссын тогтоолоор: Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.8 дахь заалт, 72 дугаар зүйл, хувьцаа эзэмшигчдийн санал хураасан хуудсыг тоолсон дүнд үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна. /Хэлэлцсэн асуудлын дарааллаар/

-Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 95.67 хувь буюу 51 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97 хувь зөвшөөрсөн, 0.02 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.

-Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.90 хувь зөвшөөрсөн, 2.09 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.

-Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.80хувь зөвшөөрсөн, 0.01 хувь татгалзсан, 1.19 хувь түдгэлзсэн байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.98хувь зөвшөөрсөн, 0.01 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.81хувь зөвшөөрсөн, 0.41 хувь татгалзсан, 0.78хувь түдгэлзсэн байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 96.73 хувь зөвшөөрсөн, 3.26хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.35 хувь зөвшөөрсөн, 1.64 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.

Өнөөдрийн хурлаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүний чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг харгалзан, тэдгээр гишүүдийн оронд жижиг хувьцаа эзэмшигчдээс хоёр гишүүнийг томилох үүргийг ТУЗ-д өглөө.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа