
- Сэтгүүлч
- 2023/05/25
- 483
Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна
2022 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1а буюу Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 17.1 хувьтай байна. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшинд байна.
Дэлхийн 187 улсын Парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал:
- Руанда 61.3%,
- Куба 53.4%,
- Никарагуа 51.7%,
- Шинэ Зеланд 50.4%,
- Мексик 50.0%,
- Арабын Нэгдсэн Эмират Улс 50.0%-тай байна.
Харин
- Нигери 3.6%,
- Оман 2.3%,
- Вануату 1.9%,
- Папуа Шинэ Гвиней 1.7%-тай байгаа нь хамгийн бага байгаа бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.

Эх сурвалж: ҮСХ
Санал болгох
-
Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хату...
-
Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 14 сумын 71900 гаруй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ахмад настан, хөгжлийн бэрх...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл